Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-10-10

Дүрст мэдээллийн үнэ цэнэ

Дүрст мэдээлэл буюу infographic мэдээлэл нь сүүлийн үед маш ихээр боловсруулагдан гарч байгаа бөгөөд ийм төрлийн мэдээ мэдээллийн ач холбогдол ба үнэ цэнийг дараах видио бичилгээс үзнэ үү:

Бондын тухай дүрст мэдээлэл:

Дээрх дүст мэдээлэл дээр жишээ татаж яагаад ийм төрлийн мэдээлэл нь үнэ цэнтэй гэдгийг холбон тайлбарлая:

  1. Хүний цаг үрсэн олон үгээр биш цөөн үгээр,
  2. Судалгаа шинжилгээ хийгдсэн баримт, факттай, эх сурвалжтай,
  3. Энгийн, ойлгомжтой, сонирхолтой, инээдтэй, гэх мэт.

Манай төрийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг дүрст мэдээлэл ашиглан хийвэл олон түмний чирэгдэл багасана гэж би хувьдаа боддог. Жишээлбэл: би анх компани үүсгэн байгуулах гэж үнэндээ үгээ хэлсэн. Хэдийгээр юу юу хийх ёстой нь цахим орчинд ч мөн тухайн байгууллага дээр байсан. Гэхдээ ямар дараалалаар хийх нь үнэндээ ойлгомжгүй байсан. Тийм ч болохоор тэнд байсан хүмүүсийн 50% нь компани өмнөөс минь нээж өгнө гээд нэрийн хуудсаа өгч байсан. 

Мөн компаниуд ч гэсэн өөрсдийн үйл ажиллагаагаа дүрст мэдээлэл ашиглан амарчилвал зүгээр мэт санагддаг. Жишээлбэл: The New Media Marketing Agency-ийн хувьд үйлчлүүлэгч нарынхаа цахим хуудсыг ямар шат дараарлалтайгаар 34 хоногт хэрхэн яаж гүйцэтгэх талаар дүрст мэдээлэл байдаг бөгөөд энэ нь амьдрал дээр зарим үед уддаг ч ихэнх тохиолдолд аль аль талд ажлыг гүйцэтгэхэд хялбар болгож өгдөг.

Иргэд бухимдаад төрийн үйлчилгээ хүнд байна, чирэгдэл их байна гээд байгаа асуудлуудыг дүрст мэдээлэл ашиглан шийдвэрлэх боломжтой мэт санагддаг. Зөвхөн төрийнх ч гэлтгүй хувийн хэвшлийн байгууллагууд ч мөн адил дүрст мэдээллийг ашиглан үйлчлүүлэгч нартаа нээлттэй дэлгэвэл хэрэглэгч нарынхаа цаг нарыг хялбаршуулах мэт санагддаг. Дахин нэг жишээ татахад банк санхүүгийн байгууллага 80 төрлийн зээлийн үйлчилгээ санал болгодог боловч ямар ямар бичиг баритыг ямар ямар шатлалтайгаар бүрдүүлэх хэрэгтэй талаар нэг ч ширхэг дүрст мэдээлэл байддаггүй. Энэ нь эргээд л чирэгдэл, бухимдал үүсгэхэд хүрэгдэг. Тэхээр нөхдөө дүрст мэдээллийг өөрсдийн үйл ажиллагаагаа ойлгомжтой болгох үүднээс ашиглаж эхлэе!