Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-10-06

Бусдаас өөрт байхгүй зүйлсийг харж амьдрах нь Нэр Төртэй амьдрал мөн үү?

Миний амьдралдаа мэдэх хамгийн бүр хамгийн Нэр Төртэйгээр амьдарч буй хүн бол Nick Vujicic. Тэрээр хорвоо дэлхийд 1982 онд төрөхдөө гаргүй бас хөлгүй төрсөн. Гэхдээ тэрээр би гаргүй, бас хөлгүй, тийм ч юм хийж чадахгүй, ийм ч юм хийж чадахгүй гэж шалтаг тоочоогүй. Түүний амьдралын нэг философи бол өөрт байгаа зүйлдээ баяртай байх... Та доорх бичилгийг цаг гарган заавал үзээрэй: 

Шудрага биш байна! хоёр гар, хоёр хөл, хорин хуруутай олон Монгол хүнийг би мэднэ. Гэхдээ тэдэнд Нэр Төртэй амьдрах хүсэл, зорилго, тэмүүлэл байдаггүй. Тэд амар замыг сонгож хулгай хийх, архи уух, гэх мэтээр хань ижил, үр хүүхэд, нийгэмдээ гай болж хөнгөн жаргалд автдаг. Бид яаж нийгмээрээ Нэр Төртэй амьдрах вэ? Миний амлалт Nick-ыг 2012 онд Монгол авчрах, түүний амьдралын ололт амжилтын лекцийг зохион байгуулж Монгол улсдаа урам зориг өгөх. Харин Таных?