30 Ways To Rate A College

Тайлбаргүй.

|
Төрөл:   Сонирхолтой  

Problem solving flowsheet by Amy Vernon

Тайлбаргүй.

|
Төрөл:   Сонирхолтой  

Infographic of Social Media Equivalents in China

Эх сурвалж: Thomas Crampton

Дэлхийн томоохон олон нийттэй харилцах сүлжээ цахим хуудсууд ба тэднийг хуулбарласан Хятад хувилбаруудын хамт.

|
Төрөл:   Сонирхолтой   Social Media  

What are the most valuable things on which an engineering manager should spend time?

Building a team is easier if the people involved are emotionally mature.  Helping people improve is easier if they are already self-aware or feedback-seeking.
Эх сурвалж: Yishan Wong

Тайлбаргүй.

|
Төрөл:   Ишлэл  

Ирээдүйн зар сурталчилгаа

         

Зурагтын зар сурталчилгаа, гадаах баннер, цаашлаад олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсууд ашиглан зар сурталчилгаагаа хэрэглэгч нартаа хүргэх нь ирээдүйд үр өгөөж багатай болж энэ нь компаниудыг өөрсдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ зар сурталчилгааг жинхэнэ мөнгө дээр хэвлэх болно.

Ийм үе ирэх болов уу? Та юу гэж бодож байна?

|

Microsoft хэрхэн ажилладаг вэ?

Эх сурвалж: Luvsandorj

Гадаадад ажиллаж байгаа монгол мэргэжилтнүүдийн Зуны лекц 2010 - Микрософт компанид Албаны дарга хийдэг Бат-Өлзий ахын лекц.

|
Төрөл:   Сонирхолтой   IT   Testing  

Лувсандоржын сэтгэгдэл: Идэвхитэй үлгэр жишээ амралт

   
“Эх орон” ТВ болон “Яруу сэтгэгч” сонины ажлынхаа хажуугаар The New Media Marketing Agency –ийн залуучуудтай, олон нийттэй харилцах болон хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 8 сарын 12-нд шинэ ажлынхаа залуучуудтай цэвэр агаарт гарч их хотын хөшүүн ядаргаагаа нэг мөр тайлж орхилоо. Пүрэв гаргийн өглөө 9 цагаас Америкаас Монголд хүмүүнлэгийн аялан тоглолт хийхээр ирсэн “Мандухай” циркийн хамтлагтай нэвтрүүлэг хийх болсон тул 9:30- 10:30 хүртэл бичлэгт орлоо. “Мандухай” хамтлаг бол монголын циркчин Х.Эрдэнэчимэг эгчийн Америкт үүсгэн байгуулж монгол цирк, монгол өв соёлыг Америкт таниулан сурталчилж буй циркийн хамтлаг билээ. Энэ ярилцлага нь 8 сарын 18-ний Лхагва гаригт “Эх орны залуус хаана явна” нэвтрүүлгээр гарна.
Ингээд ярилцлага хийж дуусах үед ажлынхан ТВ-ийн гадаа хүлээж байсан тул шууд гарч машиндаа суугаад Тэрэлжийн зүг жолоо заллаа. Амралтын газраа очоод хамгийн түрүүнд хорхогоо хийлээ. Хорхогоо болж байх хооронд эхний тэмцээн болох 100 метрийн гүйлт болон Уулын оргил булаалдах тэмцээнээ зохиолоо. Уул нь бартаа саад ихтэй, хадан хавцалтай байсан бөгөөд хүнд хэцүү сорилтыг туулж хөлс дуслуулан авирсны эцэст энэ тэмцээнд миний бие түрүүллээ.
Буцаж ирээд өөрсдийн гараар хийсэн амттай сайхан хорхогоо идээд 4 км орчим зайтай байрлах Аръяабалын сүмрүү явган аялал зохион байгууллаа. Буцаж ирээд гар барилдаан, шатар даам гэх мэт олон төрлийн тэмцээн зохион байгуулсан бөгөөд амралтын 2 өдрийн турш,
1. 100 м-ийн гүйлт
2. Уулын оргил булаалдах
3. Гар барилдаан
4. Бөх
5. Гар дээр суниалт (Би 60 удаа суниаж түрүүлсэн шүү, хэ хэ)
6. Хөл бөмбөгөөр жонглёрдох
7. Чулуугаар бай онох
8. Ширээний теннис
9. Шатар
10. Даам
11. Хөзөр
12. Хурдан шивэх зэрэг 12 төрлөөр зохион байгуулж үлгэр жишээ идэвхитэй амарч чадлаа. Амралт гэхээр л ууж идэж, орилж хашгирч согтуурах биш харин хөшсөн биеийн чилээгээ гаргаж байгаль дэлхийгээс шинэ мэдрэмжийг авч богино хугацаанд олон төрлийн сонирхолтой тэмцээн уралдааныг зохион байгуулж чадсанаараа үлгэр жишээ идэвхитэй амралт болж чадлаа. Дээрх тэмцээнүүд нь хэрэглэгдэхүүн шаардахгүй өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хялбар аргаар зохион байгуулах боломжтой тул та бүхэн ч бас санаа авч болох юм.
Ажлын 2 өдрөөр амарсан нь бас л сонин санагдаж байж болох юм. Манай компанийн нэг үнэт зүйл бол ажилчидынхаа сэтгэл ханамжийг дээд цэгт нь байлгах билээ. Тиймээс цаг бүртгүүлж, ажил дээр байсан хугацаагаараа цалин авдаг биш харин бүтээмж үр дүнгээрээ дүгнэгдэх нь шинэ хандлага юм. Тиймээс бид ажилчидаа цагт баригдуулж хорьж ажиллуулах биш харин өөрийнхөө хүссэн газраа хүссэн цагтаа бүтээмжтэй ажиллуулахыг л чухалчилдаг. Ажилчид ажилдаа сэтгэл хангалуун аз жаргалтай байвал, манай компани бүтээмж өндөртэй байж чадна. Үйлчлүүлэгч ч сэтгэл хангалуун байж чадна. Ингээд л бид бүгд сэтгэл хангалуун өндөр бүтээмжтэй байж чадна. Энэ бол бидний зорилго.
Ер нь амьдралынхаа өдөр хоногийг барж ядсан юм шиг хөшүүн хойрго, бүтээмжгүй, суржирч ажиллахын оронд богино хугацаанд хурдтай бүтээмжтэй ажиллах нь чухал гэж би боддог. Ажиллах үедээ ажилласан шиг ажиллаж, амрах үедээ амарсан шиг амарцгаая.
Идэвхитэй үлгэр жишээ амралтыг залуус бид санал болгож байна.
Эх сурвалж: Luvsandorj

|
Төрөл:   The New Media Marketing Agency  

Where are Tomorrow's IT Leaders?

One of the most powerful ways to develop leaders is through cross boundary moves, from line to staff, from region to corporate, from Asia to the United States to South America, from manufacturing to IT to marketing.
Эх сурвалж: blogs.hbr.org

Тайлбаргүй.

|
Төрөл:   Ишлэл  
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалга, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл тавихдаа тухайн үйл ажиллагааны онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншдаг бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс

А. Мэнд-Оршихыг өөрийн байгууллага, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл уншуулахыг хүсвэл info at mendorshikh dot com и-майл хаягаар захиа илгээнэ үү.

Speaking Agenda

 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast